Дагалдах хэрэгсэл

Тоолуур шалгах тестер

Уг төхөөрөмж нь сүлжээнд суурилагдсан цахилгаан тоолуурын ажиллагааг гол шугамд холбоотой байхад нь шалгах зориулалттай. Ойролцоогоор 10 А гүйдэл тоолуурын гүйдлийн хэлхээнд өгөгддөг. Гүйдлийн хэмжээ гол шугамын бодит хүчдэлээс хамаарна.

Bluetooth сериал порт

Мэдрэгч S10BT нь хэт улаан оптик дохиог виртуал Bluetooth сериал порт руу хувирган галваникаар тусгаарлагдсан утасгүй холболт үүсгэдэг. Уг мэдрэгч нь оптоэлектроник дамжуулагч, хүлээн авагч, дахин цэнэглэдэг зай, Bluetooth модуль болон микропроцессортой.

USB Оптик мэдрэгч 

USB Оптик мэдрэгч (оптик толгой) нь оптик дохиог хэт улаан туяаны спектрээр USB bus-д дамжуулдаг. Уг мэдрэгч нь электрон тоолуур болон оптик интерфэйстэй бусад төхөөрөмжтэй галваникаар тусгаарласан холболтыг IEC 62056-21 стандартын дагуу гүйцэтгэдэг.

© Copyright 2021 ZDN Smart Energy LLC. All Rights Reserved.