ReadEn HES систем

ReadEn систем нь техник хангамж, програм хангамж болон AMI Network сүлжээний харилцааны бүрдэл хэсгүүд (ж.н. өгөгдлийн концентратор) болон тоолууртай харилцан ажиллаж ашиглалтад оруулах, шалгах, ажиллуулах, удирдах, оновчлоход шаардлагатай техникийн програмаас бүрддэг. ReadEn нь IT сервер өрөөний орчинд ажилладаг, үйлдвэрлэлийн стандарт үйлдлийн систем (Windows Server, Linux)-тэй, эцсийн хэрэглэгчийн даалгаврыг гүйцэтгэх интернет броузерт суурилсан програмын интерфэйстэй, тусдаа эсвэл хуваалцдаг серверт (виртуал машин) суулгасан програм хангамж юм.

ReadEn нь дараах гол онцлогуудыг агуулсан:
1) Тухайн компанид ашиглаж байгаа CRM, MDMS, SCADA зэрэг системүүдтэй холбогдож ажилладаг, эдгээртэй нэгтгэх бололцоотой
2) Програм нь олон улсад танигдсан.
3) AMI Network (өгөгдлийн концентратор, тоолуур гэх мэт) хяналт хийдэг
4) AMI Network болон тоолуурын ажиллагаа, техник үйлчилгээ үзүүлдэг
5) Тоолуурын заалтыг (заалт авах хуваарийг тохируулах, заалтыг унших, болон хэрэгцээтэй үед заалтыг унших гэх мэт) нэг, бүлэг, болон дурын тооны тоолуурт хийдэг
6) Тоолуурын тарифыг алсаас програмчилдаг
7) Тоолуурын програмыг алсаас шинэчилдэг
8) Хулгайн сэдэлтэй оролдлогыг бүртгэх болон тоолуур/өгөгдлийн концентраторын бусад сэрэмжлүүлэг дохиог мэдээлэх үйлдэлтэй
9) Тайланг дурын байдлаар өөрөө тохируулах хэрэгсэлтэй
10) Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангасан
11) Эрхийн олон төрлийн түвшинтэй ба хэрэглэгчийн нэр нууц үгээр нэвтэрдэг
12) Програмын хэл нь Монгол болон Англи хэл дээр ашиглагдах боломжтой
13) Компанийн хэрэглэгчийн вэб сайтын интерфэйсийг шууд эсвэл өөр програмаар дамжуулж дэмжих боломжтой
14) Олон улсын холбогдох стандартын дагуу үйлдвэрлэгдсэн олон загварын тоолууртай зохицдог
15) Олон төрлийн (ус, дулаан, хий гэх мэт) тоолуурыг дэмжиж ажилладаг
16) Мэдээлэл дамжуулах өгөгдлийн шин буюу enterprise service bus-тай холбогдох боломжтой
ReadEn систем нь бүх ухаалаг тоолуур болон AMI төхөөрөмж (өгөгдлийн концентраторууд)-ийн мэдээлэл, коммандыг удирдана. ReadEn систем нь интервалт заалтыг өдөрт нэг удаа авахын зэрэгцээ сүлжээг удирдаж, төлөвлөсөн хугацаанд болон шаардлагатай үед хүссэн тооны тоолуур, AMI төхөөрөмжүүдээс мэдээлэл авдаг.
ReadEn систем нь сайтар хамгаалагдсан ерөнхий бүтэцтэй, тэр нь тухайн компанид ашиглаж байгаа ямар ч хамгаалалтын дэд бүтэцтэй нэгдэж ажиллах боломжтой. ReadEn систем нь уг системийг удирдах, ашиглах хэрэглэгчдийг тодорхойлж өгдөг системийн удирдлагын хэрэгсэлтэй.
ReadEn систем нь MDMS-тэй шууд холбогдон ажилладаг ба ESB (enterprise service bus) бүтцээр дамжин тухайн компанийн програм хангамжуудын системийн хүрээнд ажиллана.
Бид ReadEn системийн бүтцийн элементүүд, дагалдах бусад зүйлсээс гадна дараах зүйлсийг нийлүүлнэ:
1 Лиценз (бүх шаардлагатай модулийг оролцуулан)
2 ReadEn системийг суурилуулах, тохируулах, ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үйлчилгээ
3 Тухайн компанид зориулсан интерфейсүүд хөгжүүлэх, суулгах, туршихад туслах үйлчилгээ
4 Техник үйлчилгээ, туслалцаа
5 Туршилт, сургалт
ReadEn Систем – Ерөнхий үзүүлэлтүүд
ReadEn систем нь системийн бүх тоолуур, өгөгдлийн концентратороос мэдээллийг цуглуулж, цуглуулсан мэдээллийг хамгаалагдсан өгөгдлийн санд хадгалдаг мөн серверт хадгалсан болон анализ хийсэн өгөгдлийг хэрэглэхэд хялбар график интерфейсээр дэлгэцээр харуулах боломжтой.
ReadEn систем нь тухайн компани өөрөө системийн техник хэрэгсэл, програм хангамжийг эзэмшиж, хянаж, удирддаг серверийн шийдэлтэй.
ReadEn систем нь өгөгдлийг 5 жил хадгалж (өгөгдлийн сангийн чадлыг хүссэн хэмжээгээрээ өсгөж болно), удирддаг бөгөөд ингэхдээ тухайн компанийн дотоод сүлжээгээр дамжуулан аль ч компьютерээс хандах боломжтой.
Шийдлийн хүрээнд ашигласан бүх өгөгдлийг тухайн компани бүрэн эзэмших бөгөөд ямар нэг гуравдагч этгээд ашиглах боломжгүй.
ReadEn системийн програм хангамж нь томоохон хэрэглэгчдэд зориулсан операторын програм (Windows суурилсан) болон жижиг хэрэглэгчдэд зориулсан эцсийн хэрэглэгчийн (Вэб браузерт-суурилсан) програмтай.
ReadEn системийн програм хангамж нь тухайн компанийн ашиглаж байгаа CRM програмтай нийцэж ажиллах боломжтой.
ReadEn системийн серверийн иж бүрдэл нь тухайн компанийн ашигладаг Windows Server үйлдлийн систем болон Microsoft MSSQL өгөгдлийн санг дэмжих боломжтой.
Програм хангамж нь өгөгдлийн концентратор болон WAN сүлжээнд ажилладаг тоолууртай IEC 62056 DLMS/COSEM, IEC62056-21:2002, EN 13757 Meter-Bus, IEC 61158 PROFIBUS гэсэн олон улсын холболтын протоколуудаар дамжин холбогддох боломжтой.
ReadEn систем нь олон улсын нийтлэг жишгийн дагуу холбогдох IEC олон улсын стандартын шаардлагад нийцсэн өөр өөр загварын цахилгааны тоолуур, мөн төлбөр тооцоонд хэрэглэгддэг бусад төрлийн тухайлбал, ус, дулааны тоолуурыг дэмжиж ажилладаг. Жагсаалтыг үзэх
ReadEn систем нь хэрэглэгчийн график интерфейсийг өөрчлөхгүйгээр эсвэл маш багаар өөрчлөн ирээдүйд шинээр нэмэлт холболтын интерфейс, протокол, өгөгдлийн концентратор, тоолуурыг нэмж болдог модульчлагдсан бүтэцтэй.
ReadEn системийн програм хангамж нь хэрэглэгдэх байдлаараа дэлхийд танигдсан, бөгөөд, сүүлийн 2 жилд томоохон хэмжээний AMI төслүүдэд хэрэглэж байна. Лавлагааг үзэх
ReadEn системийн програм хангамжийн интерфейс, програмын элемент, цэс, тусламжийн файл, хэвлэмэл материал болон сургалтын материал нь Монгол, Англи хэл дээр байгаа болно.
ReadEn-ийн техникийн параметрүүд:
Ажиллах цаг: Тасралтгүй горимд буюу 24 цаг x 7 хоног x 365 өдөр
Өгөгдлийг хадгалах хугацаа сараар: 5 жил x 12 сар (стандарт хувилбар)
Холбогдох тоолуурын тоо LAN: Хязгаарлалт байхгүй
Холбогдох тоолуурын тоо GRPS: Хязгаарлалт байхгүй
Холбогдох тоолуурын тоо PLC: Хязгаарлалт байхгүй
Өдөрт авах заалтын дундаж тоо: Бүх тоолуур x 24 ц x 4 у (15 минутын интервалаар)
Өдөрт авах өгөгдлийн заалтын дундаж тоо: Бүх тоолуур х 12 (дунджаар нэг тоолуурт 12 өгөгдөл)
ReadEn систем – Хадгалалт болон Өгөгдлийн сан
Үйлдлийн систем: Windows Server 2008 64-bit R2 Enterprise эсвэл дээших
DB Microsoft SQL Server 2008 64-bit эсвэл сүүлийн
ReadEn систем – Програмын Сервер
Үйлдлийн систем: Windows Server 2008 64-bit R2 Enterprise or higher.
ReadEn – Client PCs
ReadEn client програм хангамж нь тухайн компанид ашиглаж байгаа компьютерүүдийн тохиргоотой зохицож ажиллах боломжтой. Үйлдлийн систем Windows 7 эсвэл дээших програмтай зохицоно.
ReadEn систем – Тоолуурын өгөгдлийн заалт
ReadEn систем нь дараах холболтын интерфейсүүдийг дэмждэг:
LAN (TCP/IP)-д шууд холбогдсон тоолуурууд
GPRS/3G модемтой тоолуурууд
LAN (TCP/IP)-д шууд холбогдсон Өгөгдлийн концетраторууд
GPRS/3G модемтой Өгөгдлийн концетраторууд
PLC PRIME технологиор Өгөгдлийн концетраторуудтай холбогдсон тоолуурууд
RS-485 технологиор Өгөгдлийн концетраторуудтай холбогдсон тоолуурууд
ReadEn систем дараах холболтын протоколуудыг дэмжиж ажиллах боломжтой.
IEC 62056 DLMS/COSEM, IEC62056-21:2002, EN 13757 Meter-Bus, IEC 61158 part PROFIBUS, IEC 61968-9 – Interface Standard for Meter Reading & Control
ReadEn систем нь төлөвлөсөн хугацаанд болон шаардлагтай үед дараах өгөгдлүүдийн заалтыг авдаг:
Цувралын Дугаар, Өдөр цаг, Энергийн профиль, Үйл явдлын бүртгэл/Event logs, Програмын хувилбар, Загвар
Тухайн компаниас тохируулсан бусад өгөгдлийн заалтууд (ж.н., хүчдэл, чадал, төлөвийн мэдээ гэх мэт)
ReadEn систем нь “pull” эсвэл “push” эсвэл эдгээрийн хосолсон үйлдийн механизмаар заалтыг авдаг.
Заалт авах процесс бүлэг тоолуур эсвэл илүү олон тооны тоолуураас урьдчилан тохируулсан заалт авах даалгавар, журмаар хэрэгждэг. Заалт авах даалгавар, журмыг гүйцэтгэхэд өгөгдлийн заалтын (Импортолсон энерги, экспортолсон энерги, Тариф гэх мэт) түвшинг хэрэглэгч тохируулж болно.
Бүрэн бус өгөгдлийн заалтын хувьд ReadEn систем нь холболт амжилтгүй болсон төхөөрөмжөөс заалтыг авах оролдлогыг хэдэн хэдэн удаа гүйцэтгэх боломжтой.
ReadEn систем нь эхлэлт болон давталтыг нь чөлөөтэй өөрчлөн тохируулж болдог заалт авах уян хатан төлөвлөгчтэй.
ReadEn систем нь хамгийн багадаа дараах системийн гүйцэтгэлийн тоологчуудтай:
· Бүх /идэвхитэй/ идэвхигүй тоолууруудын тоо
· Сүүлийн алдаагүй заалт авах үед идэвхитэй байсан тоолууруудын тоо
· Төлөвлөсөн заалтын даалгаврыг хэрэгжүүлэхэд зарцуулсан дундаж хугацаа
ReadEn систем нь холболтын ажиллагааны чанарын талаар статистик анализаар хангана. ReadEn систем нь тоолуур нэг бүртэй амжилттай/алдаатай холбогдсон сүүлийн 3 (эсвэл дээш) холболтын бүрэн (бит битээр нь) мэдээллээр хангаж ажиллах боломжтой.
ReadEn систем – Тоолуурын техник үйлчилгээ
ReadEn систем нь цахилгаан тоолуурыг суурилуулах, салгах, солих журам, үйл ажиллагааг бүрэн дэмжинэ.
ReadEn систем нь системд холбогдсон төхөөрөмжүүдийг газарзүйн бүсчлэл, трансформатор, дэд станц гэх мэтээр бүлэглэх боломжтой.
ReadEn систем нь шинээр суурилуулсан тоолуурыг илрүүлээд “Суурилyyлсан” гэсэн төлөвт тэмдэглэдэг.
ReadEn систем – Тайлан
ReadEn системийн програм хангамж нь өөртөө тохируулж өөрчилж, тааруулж болдог тайлангийн хэрэгсэлтэй бөгөөд тайланг график зураг болон хүснэгтээр олон янзаар гаргадаг. Тайлан үүсгэх, экспортолохдоо олон төрлийн форматаар, хамгийн багадаа дараах байдлаар гаргадаг:
Hypertext Markup Language (HTML), Extensible Markup Language (XML)
Comma-separated Values (CSV), Microsoft Excel
Microsoft Word (RTF or DOC or DOCX), Adobe PDF
ReadEn систем – Хамгаалалт
ReadEn систем нь дотооддоо (иж бүрдлийн хооронд) болон гадааддаа (тоолуур болон дээд түвшний систем хооронд) хамгаалагдсан холболтыг үүсгэдэг.
ReadEn систем нь хэрэглэгчийн хэд хэдэн түвшинтэй (role-based) хандалтын хяналттай ба хэрэглэгч болон бүлгийн хамгаалалтын эрх болон өгөгдлийн сан, онцлог функцэд нэвтрэх эрх олгох дээр үндэслэсэн нэвтрэлт танилтын (authentication) бодлогыг дэмждэг.
Тодорхой өгөгдлүүдэд хандах эрх
Тодорхой өгөгдлүүдийг өөрчлөх эрх
Үйлдлийг (заалт авах, тохируулах гэх мэт) гүйцэтгэх эрх
ReadEn систем хамгаалагдсан алсын хандалт, нэвтрэлт, нууц үгээр хангадаг. ReadEn системийн програм хангамж нь өгөгдлийн концентратор, WAN сүлжээнд ажилладаг ухаалаг тоолуур болон ReadEn систем хооронд өгөгдлийг солилцохдоо шифрлэлт нууцлал/нууцлалыг тайлах аргыг ашигладаг.
ReadEn систем – Түгээх компанийн Операторын Интерфейс
ReadEn системийн шийдэл нь түгээх компанийн ажилтнууд ажил үүргээ хэрэгжүүлэхэд зориулсан Windows-т суурилсан хамгаалагдсан програмтай.
ReadEn систем – Түгээх компанийн Хэрэглэгчийн Интерфейс
ReadEn системийн шийдэл нь түгээх компанийн хэрэглэгчид цахилгааны зарцуулалтын
өгөгдөлдөө хандах Вэб-д суурилсан хамгаалагдсан интерфейстэй. Хэрэглэгч жил, сар, долоо хоног, цаг, 15 минутын зарцуулалтын өгөгдөлдөө хандах боломжтой.
ReadEn систем – MDMS интерфейс
ReadEn систем нь ямарч төрлийн MDMS болон бусад системтэй нэгтгэж болдог интерфейстэй ба IEC 61968 протоколыг дэмждэг.
Энэхүү интерфейс нь дараах түвшний функцтэй:
· Шаардлагатай үед тоолуурын заалт авахыг эхлүүлэх
· Төлөвлөсний дагуу тоолуурын заалт авахыг эхлүүлэх
· Тоолуурын тохиргоог хийх (ж.н. Өдөр цаг тааруулах, таслах/залгах, ...)
· MDMS системд үйл ажиллагааны төлөвийг мэдээлэх (ж.н., тоолуурын заалтыг авч байна/дууслаа гэх мэт)
· MDMS системд анхааруулга, сануулга зэргийг илгээдэг 

© Copyright 2021 ZDN Smart Energy LLC. All Rights Reserved.