VHK9-12 хосолмол вакуум таслуур

VHK9-12 төрлийн нэгдсэн хосолмол вакуум таслуур нь цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай байдал, аюулгүй байдал, авсаархан байдлын талаархи эрчим хүчний хэрэглэгчдийн шаардлагыг хангахад зориулсан.
Уг таслуурыг нийтийн барилга, орон сууцны барилга, аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт 12 кВ/7.2 кВ цахилгаан түгээх системд ашиглахад тохиромжтой.
Мөн авсаархан байдлыг шаарддаг өндөр хүчдэлийн мотороор ажилладаг механик тоног төхөөрөмжийн иж бүрдэлд тохиромжтой 

ZW32-12 Реклоузер

ZW32-12 гадна хэрэглээний өндөр хүчдэлийн вакуум таслуур нь 3 фазын хувьсах 50 Гц 12 кВ төхөөрөмж юм.

- Суурилуулах арга: шонд суурилуулах
- Ажиллагааны механизм: пүрштэй ажиллах механизм ба байнгын соронзон ажиллагаат механизм
- Хэрэглээ: гадаа 12кВ-ын дэд станц, цахилгаан станц
- Ажиллагааны төрөл: механик, цахилгаан, алсын удирдлага 

FN7-24 Ачаалал таслагч

FN7-24 дотор хэрэглээний, өндөр хүчдэлийн ачаалал таслагчийг 24 кВ-ын нэрлэсэн хүчдэл, гурван фазын хувьсах гүйдэл 50/60 Гц бүхий цахилгаан системд ачааллын гүйдэл болон богино залгааны гүйдлийг таслах, залгахад ашиглана.

ZW7-40.5 Гадаа зориулалтын өндөр хүчдэлийн вакуум таслуур (Реклоузер)

ZW7 - 40.5 гадаа зориулалтын өндөр хүчдэлийн вакуум таслуур нь 3 фазын хувьсах гүйдлийн 50 Гц 40.5 кВ таслах төхөөрөмж юм.
♦ Суурилуулалт: сууринд суурилуулах;
♦ Ажилгааны механизм: пүршин ажиллагаат механизм болон цахилгаан соронзон ажиллагаат механизм;
♦ Шон материал: силикон резин, керамик;
♦ Хэрэглээ: гадаа зориулалтын 33 kВ дэд станц, цахилгаан станц.
♦ Гүйдлийн трансформатор: өөртөө болон тусдаа суурилуулдаг. 

LW8-40.5 SF6 Элегаз таслуур

LW8 40.5 нь 3 фазын 50-60 Гц-ын давтамжтай өндөр хүчдэлийн элегаз таслуур бөгөөд 40.5 кВ хүртэлх дамжуулах болон түгээх сүлжээг хамгаалах, хянахад хэрэглэдэг. 
Энэ бүтээгдэхүүн нь маш сайн таслах чадвартай бөгөөд агаарын даралтын тэсрэлтийн камертай мөн эдэлгээний хугацаа урттай. Стандарт хүчдэл дээрээ 40 кА-ын богино залгалтын гүйдлийг 21 удаа таслалт хийдэг ба хүхэрт гексафорторын хийг дахин дүүргэх, солих шаардлагагүй.

3 кВ~36 кВ Цайрын оксидон аянга зайлуулагч

Цайрын оксидын аянга зайлуулагч нь хувьсах гүйдлийн сүлжээн дэх цахилгаан тоног төхөөрөмжийг агаар мандлын хэт хүчдэл болон ажиллагааны хэт хүчдэлээс болж гэмтэхээс хамгаалдаг.

© Copyright 2021 ZDN Smart Energy LLC. All Rights Reserved.